

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН СУМЫН 3-Р ЦЭЦЭРЛЭГИЙН
2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО ЗОРИЛТ
ЗОРИЛГО: Хүүхдийн эрүүл мэнд, танин мэдэхүйн \сэтгэл хөдлөл\ хөгжлийг дэмжиж, хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг арилгаж, бүх талын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлж сурах тэгш боломж бүрдүүлэн сургалт үйл ажиллагааны чанар үр дүнг сайжруулах
Энэхүү зорилгыг хангах чиглэлээр дараахь зорилтыг хэрэгжүүлнэ.
1.Сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ агуулгын тохируулга сайжруулалтыг хийж чанартай сургалтыг зохион явуулах
2.Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт нийцүүлэн зураг, дүрс ,тэмдэг тэмдэглэгээний утга санааг ойлгох хүүхдийг сургуульд бэлтгэх, хамтын үйл ажиллагааг сайжруулах өдөр тутмын хичээл сургалтыг үр дүнтэй чанартай явуулах
3. Багшийн мэргэжлийн хөгжлийн бүлгийг өөрийн цэцэрлэгийн онцлог хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэн зохион байгуулан, үнэлгээ судалгаанд үндэслэн багшийг чадвахжуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх
4. Байгууллагын багш ажилтаны ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн сахиж ,мэргэжлийн бие даасан байдлыг хүндэтгэсэн харилцаа хандлагыг бий болгож сэтгэл зүйн таатай орчинг бүрдүүлэн,эцэг эх- олон нийтийн оролцоог сайжруулж сурах,сургах үйлийг дэмжсэн байгууллага болох
5.Үндэсний болон орон нутгийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг багш ажилтныг мэргэжлийн онол арга зүйн чадамжийг сайжруулахад чиглүүлж ахиц үр дүнг тооцох
6.Хүүхдийн сурах хэрэгцээ шаардлагад тулгуурлан “ЗУРАГТ НОМ”Төсөлт ажлыг хэрэгжүүлэн үр дүнг тооцох нээлттэй тайлагнах
7.Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг тэгш хамруулж тэдний онцлог хэрэгцээнд суурилан хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан \дэмжлэгийн баг\ үйл ажиллагааг сайжруулах
8. Цэцэрлэгийн орчин дахь хүүхэд хамгаалал эрүүл аюулгүй орчин бий болгож “НЭГДҮГЭЭР ХҮҮХЭД “ – арга хэмжээг сайжруулан хэрэгжүүлэх
9. Хүүхдийн сурах үйлийг дэмжин, сургалтын нэмэлт хөтөлбөр аюулгүй амьдрах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн гамшгаас хамгаалах төсөлт ажлыг хэрэгжүүлэн үр дүнг тооцох
10.Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл ,орон нутгийн оролцоо дэмжлэгт тулгуурлан “ӨДӨР БҮР-СҮҮ”төслийг боловсруулан хэрэгжүүлж хүүхдийн өсөлт эрүүл мэндийг дэмжих
