

ДАРХАН-УУЛ АЙМАГ 3 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ИЙН ТАНИЛЦУУЛГА
Тус 3-р цэцэрлэг нь 2006 онд Дэлхийн зөн Олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар Дархан-уул аймгийн 6-р багийн нутаг дэвсгэрт анх 4 бүлэгтэй 100 хүүхдийн хүчин чадалтай. Нийт 16 багш, ажилтантайгаар үүсгэн байгуулагдсан. ❖ 2014 онд Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалын санаачилга, ОНХС-н дэмжлэгтэйгээр 1-р сургуулийн байранд нэмж 4 бүлэг 100 хүүхэд 10 багш ажилтантайгаар өргөжиж 26 багш ажилтантай болж үйл ажиллагаа явуулж ирсэн. ❖ 2019 онд улсын төсвөөр, Дархан сумын ОНХС-н хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн “Б” байрны өргөлтгөлийг ашиглалтанд оруулснаар , 8 бүлэгт 260 гаруй хүүхэд хүлээн авч сургалтын А болон Б байрны гал тогоог ажиллуулж нийт 31 багш ажилтантай болж орон тоо нэмэгдсэн.
