

хихи
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын тойм мэдээ

© 2025 он Дархан-Уул аймаг 3 дугаар цэцэрлэг
2025_2026_ОНЫ_ХИЧЭЭЛИЙН_ШИНЭ_ЖИЛИЙН_НЭЭЛТ
Үе үеийн эрдэмтэн багш нартаа энхрий бяцхан шавь нар, эцэг эх асран хамгаалагчид болон 3-р цэцэрлэгийн нийт хамт олондоо хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрдмийн их үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөе.


БИД STEAM ТОГЛООМТОЙ БОЛЛОО
“Боловсрол 2032” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх STEAM тоглоом, сургалтын 3 төрлийн нийт 373 хэрэглэгдэхүүнээс гардаж авсандаа баяртай байна.
STEAM тоглоом, хэрэглэгдэхүүн нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, олон улсын ISO чанарын гэрчилгээтэй, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эко материалаар хийгдсэнээрээ онцлог. Энэ нь бага насны хүүхдийн бүтээлч ур чадвар, анхаарал төвлөрөлт, нарийн мэдрэмжийг хөгжүүлэх, стресс бухимдлыг бууруулах ач холбогдолтой.
Энэхүү STEAM тоглоом нь:
-Бага насны хүүхдийн бүтээлч ур чадварыг хөгжүүлэх
-Стресс бухимдлыг бууруулах,
-Бүтээлч сэтгэхүй
-Нарийн мэдрэмж
-Анхаарал төвлөрөлтийг дэмжих ач холбогдолтой юм
“Эс Жи Жи Прэнд” ХХК нь цэцэрлэгийн 8 бүлгийн багшийг олон улсын хөтөлбөрт нийцсэн сургалтад хамруулж, сертификат олголоо.
Дархан сумын ЗДТГ-ын хамт олонд болон СИХТөлөөлөгч нартаа баярлалаа
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ ҮЙЛС БҮХЭН НЬ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ


© 2025 он Дархан-Уул аймаг 3 дугаар цэцэрлэг
© 2025 он Дархан-Уул аймаг 3 дугаар цэцэрлэг
НЭГ ДҮГЭЭРТ ХҮҮХЭД
2025 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр ”Гос-Хот өрхийн эмнэлэг”-тэй хамтран нийт цэцэрлэгийн 109 хүүхдэд БНСУ-с ирсэн 4 цэнт Gsflu гэсэн томуугийн дархлаажуулалтад хамрууллаа.
Энэ нь хүний биеийн дархлааг дэмжих вакцин юм. Томуугийн вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, 1 жилийн туршид ханиад томуунаас хамгаалах ба хүндрэх, томуугаар өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулдаг.
Анхаарах зүйлс:
1. Тариулсан газар ус хүргэхгүй
2. Тариулсан хэсгийг үрэхгүй шахахгүй байх
3. Дааруулахгүй байх
4. Бүлээн шингэн уух зүйлс сайн өгөх хэрэгтэй.


Upcoming Events

Earth Day Contest5-р сарын 06. Ня
Family Day7-р сарын 06. Ба
Music Festival8-р сарын 02. Пү
Safety Awareness Day8-р сарын 17. Ба
